Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Пап Францис 13 шашны төлөөлөл оролцсон уулзалт зохион байгуулна


Densmaa 2023-08-30 12:08

Дэлхийн католик шашны тэргүүний энэхүү айлчлалыг 20 гаруй орны 56 хэвлэл мэдээллийн байгууллагаас 147 сэтгүүлч, ажилтан сурвалжлах юм

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ватиканы Төрийн тэргүүн Пап Францис есдүгээр сарын 1-4-ны хооронд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Уг айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар багтжээ. Дэлхийн католик шашны тэргүүний энэхүү айлчлалыг 20 гаруй орны 56 хэвлэл мэдээллийн байгууллагаас 147 сэтгүүлч, ажилтан сурвалжлах юм. Үүнд дэлхийн томоохон агентлагууд багтсан байна. Улс төр, эдийн засаг, шашин соёлын хувьд өндөр ач холбогдолтой энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ойгоор тохиож буйгаараа онцлог юм. Түүнчлэн айлчлалын гол арга хэмжээ нь энэ сарын 2, 3-нд болно. Энэ үеэр хоёр орны Төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлнэ. Мөн албан ёсны айлчлалаас гадна Пап Францис 13 шашны төлөөлөл оролцсон уулзалт зохион байгуулна. Ватиканы төрийн тэргүүн айлчлахтай холбоотойгоор 3500 орчим сүсэгтэн, жуулчин манай улсад ирэхээр захиалга өгчээ.

Үзсэн: 1609

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • エルメス ケリー激安}}}}}} https://www.copy2021.com/product/detail/10162.htm https://www.copy2021.com/product/detail/7499.htm