Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн аварга шалгаруулах морьт харвааны наадам Чингисийн хүрээнд болж байна


Densmaa 2023-09-04 01:09

Хятад, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин оролцож байгаа юм

       Дэлхийн аварга шалгаруулах морьт харвааны наадам Чингисийн хүрээнд болж байна. Тус наадам энэ сарын 01-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хятад, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин оролцож байгаа юм. Тамирчид түрэг харваа, унгар харваа, польш харваа, ази харваа, монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорьж байна. Олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил Монгол улс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа хүлээн авч байна. Мөн Монгол бөмбөг намнаа төрөл нь энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог юм.

Үзсэн: 420

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна