Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн гарна


Densmaa 2023-09-27 09:09

Энэхүү түүхэн утга агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц Улс төдийгүй бусад оронд өмнө нь дэлгэгдэж байгаагүй ажээ

     БНФУ-ын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд "Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, музейн салбарыг чадавхжуулах олон талт ажлуудыг төлөвлөн, бэлтгэл ажлууд үе шаттайгаар хийж буй. Үзэсгэлэн нь хоёр улсын хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашгийн бус зорилгоор зохион байгуулагдана. Үзэсгэлэнд Монгол Улсаас нийт 400 гаруй, Европын зарим улсаас 150 гаруй үзмэр дэлгэнэ. Энэхүү түүхэн утга агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц Улс төдийгүй бусад оронд өмнө нь дэлгэгдэж байгаагүй ажээ.

Үзсэн: 774

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна