Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Эдийн засаг сүүлийн жил гаруй хугацаанд хурдацтай сэргэж байна


Densmaa 2023-10-04 11:10

Инфляц энэ оны зорилтот түвшинд буурсан ч гадаад, дотоод эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр байгааг дурдав

      Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикоос үүдэлтэй хүндрэлүүдийг Монгол Улс амжилттай даван туулж, эдийн засаг сүүлийн жил гаруй хугацаанд хурдацтай сэргэж байна. Гэвч глобал эдийн засгийн орчны тодорхой бус байдал, гэнэтийн хэлбэлзэл өндөр хэвээр байгаа тул сэргэлтийг цаашид хадгалахын тулд эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай болсныг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо. Эдийн засгийн өсөлтийн төлөв өндөр байгаа нь манай улс уналтаас сэргэлт рүү эрчтэй шилжиж байгааг илтгэж байгаа гэлээ. Гадаад орчны амаргүй нөхцөл байдал шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хэдий ч эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөн байна. Нүүрсний экспорт эрчимжиж, тээвэр, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл сайн байсан нь нийт өсөлтийг голлон тэтгэсэн аж. Мөн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ чухал нөлөөтэй байв. Эдийн засгийг энэ онд уул уурхайн салбар голлож, өсөлт 6 орчим хувьтай байх, экспорт саадгүй үргэлжилбэл ирэх онд энэхүү өсөлтийн эрчийг хадгалах тооцоололтой байгаа юм. Инфляц сүүлийн жил гаруй хугацаанд алгуур буурч, энэ оны долдугаар сард 9.2 хувь, наймдугаар сард 10 хувьтай гарсан байна. Хэдий инфляц энэ оны зорилтот түвшинд буурсан ч гадаад, дотоод эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр байгааг дурдав. Цаашид Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэлээ.

Үзсэн: 1570

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • 迅速な対応で、梱包もとても丁寧でした。 お店の方の心遣いが感じられました。 また、こちらで購入したいな、と、思いました。 どうもありがとうございました。 ロレックス デイトナ 50周年 菊池 https://www.watchsjp.com/brand-183-b0-min0-max0-attr0-16-last_update-DESC.html