Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Уул уурхайн 7 хоног” эхэллээ


Densmaa 2023-10-11 12:10

Олборлолтоос боловсруулалтад шилжих шилжилтийг богино хугацаанд хийхэд анхаарч буйг онцлов

        “Уул уурхайн 7 хоног” эхэллээ. Австрали, Америк, Хятад, Испани, Канад зэрэг 20 орчим улсын эрдэс баялгийн салбарын төлөөлөл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч 300 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улс уул уурхайн салбарын үйл ажиллагаа 100 жилийн босго давсныг дурдаад, одоо олборлолтоос боловсруулалтад шилжих шилжилтийг богино хугацаанд хийхэд анхаарч буйг онцлов. Ялангуяа зэсээ бүрэн баяжуулж, нүүрсээ гүн боловсруулахаас эхлээд уул уурхайн баялгаа нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох учиртай. Энэ зорилтыг хангахад хариуцлагатай, нээлттэй, ил тод уул уурхайн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх, инновац нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн юм.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэ жилийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байна.

Үзсэн: 661

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • 非常にいい取引が出来ました。ありがとうございました。ルイヴィトン キーケース ダミエグラフィット ミュルティクレ6 N62662 新品 6連 鍵 6本用 メンズ 訳あり 難あり非常にいい取引が出来ました。ありがとうございました。 エルメス 手帳 買取価格 tsutaya http://www.sbagshop.com/Super-Copy-9243.html