Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Аж үйлдвэрлэлийн салбарт нэн шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчин бэлдэх төсөл


Densmaa 2023-10-18 10:10

Цаашид хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг улам бүр хөгжүүлж, олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн тулд энэ оны 10 дугаар сарын сүүлээр болох хоёр улсын бизнес форум зохион байгуулна

      Чех улсын Засгийн газраас Монгол Улсад ундны усны хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрлэлийн салбарт нэн шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчин бэлдэх зэрэг төслийг хэрэгжүүлж байна. Чех улс нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлэх, арчлах мэргэжлийн боловсон хүчин бэлдэх төсөл дээр мөн хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байгааг Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ян Вытопил МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшинтэй уулзах үеэр хэллээ. Тэрбээр Чех улсын Засгийн газрын тэтгэлгээр Чехийн их, дээд сургуулиудад Монголын оюутан залуусыг суралцуулах хөтөлбөрийг сэргээх, квотын тоог нэмэгдүүлэх ажлыг Монгол Улсын БШУЯ-тай хамтран хэрэгжүүлж байгааг хэллээ. Цаашид хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг улам бүр хөгжүүлж, олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн тулд энэ оны 10 дугаар сарын сүүлээр болох хоёр улсын бизнес форумыг зохион байгуулахад МҮХАҮТ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг ноён Элчин сайд онцлов.

Үзсэн: 550

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна