Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

2024 онд аялахад хамгийн тааламжтай орны нэгээр Монгол Улсыг шалгаруулжээ


Densmaa 2023-10-30 12:10

Заавал очиж үзэх ёстой газрын нэгээр “Орхоны хөндийн байгалийн цогцолбор газар”-ыг санал болгожээ

       Дэлхийн алдартай аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн сайт “Lonely Planet” 50 жилийнхээ ойн босгон дээр 2024 онд аялахад хамгийн тааламжтай орны нэгээр Монгол Улсыг шалгаруулсан байна. Монгол Улсад аялахаар зэхэж буй жуулчдад үндэсний хөгжим, үндэсний хоол тэр дундаа бууз болон Үндэсний их баяр наадам, байгалийн сайханд морь унаж эрх чөлөө мэдрэх боломжтой аялахад хамгийн тааламжтай, жуулчдад ээлтэй улс хэмээн онцолжээ. Түүнчлэн заавал очиж үзэх ёстой газрын нэгээр “Орхоны хөндийн байгалийн цогцолбор газар”-ыг санал болгожээ. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж агаарын тээврийн либералчлал, аялал жуулчлалын цахим шилжилт, аялал жуулчлалын стандарт, олон улсад Монгол Улсаа сурталчлан таниулах ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлж байна.

Үзсэн: 472

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна