Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Ой тогтоолтын Азийн холбооноос зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн


Densmaa 2023-11-01 11:11

Монгол Улсын баг тамирчид таван рекордыг шинэчлэн тогтоосон байна

      Ой тогтоолтын Азийн холбооноос зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд долоон улсын 82 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг сорьсон 10 төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулахад Монгол Улсын баг тамирчид таван рекордыг шинэчлэн тогтоосон байна. Тухайлбал, таван минутын "Зураг" төрөлд ОУ-ын мастер Г.Мянганбаяр "507" зураг алдалгүй санаснаар насанд хүрэгчдийн дэлхийн рекордыг шинэчилж, тус төрлийн өсвөр насны ангилалд анхны олон улсын тэмцээндээ оролцож буй Б.Анужин "450" зураг алдаагүй тогтоон өсвөрийн дэлхийн рекордыг шинэчиллээ. Тэмцээний “Баганан үгс” төрөлд ОУ-ын мастер Ц.Номин-Эрдэнэ 15 минутад "299 үг" алдалгүй санаснаар өсвөр дэлхийн рекордыг шинэчлэв. Мөн "Хоёртын тоолол" төрөлд Ц.Оюун-Эрдэнэ 30 минутад "5049 цифр" алдаагүй тогтоон өсвөрийн дэлхийн рекордыг шинэчиллээ. Ийнхүү тэмцээний сүүлийн өдөр ихэр тамирчид маань хоёр төрөлд дэлхийн рекорд тогтоож тэмцээний сүүлийн өдрийг амжилттай өндөрлүүлсэн бол тус өдөр "Тооны марафон" төрөлд ОУ-ын мастер Э.Үүрийнцолмон 30 минутад "1780 цифр" алдалгүй санаснаар өсвөр насны дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. 

Үзсэн: 830

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна