Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан


Densmaa 2023-11-01 11:11

Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, хог хаягдлын менежмент зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа

      Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралдаанаар хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэх, Монгол, Чехийн эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг өргөн асуудлаар ярилцав. Мөн зарим орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг шинэчлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, сүүний шинжилгээний түргэвчилсэн явуулын лаборатори байгуулах, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, хог хаягдлын менежмент зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Үзсэн: 751

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна