Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

100 буудалт даамын өсвөр үе, залуучуудынн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн


Densmaa 2023-11-03 11:11

тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Н.Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртсэн

       Польш улсад болж буй 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудынн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын хоёр тамирчин алтан медаль хүртлээ. Тодруулбал, тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Н.Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртсэн байна. Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин болов. Тэрээр энэ амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангаж байгаа юм.

Үзсэн: 617

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна