Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөлөөлөгчдийн баг Монголд ирнэ


Densmaa 2023-11-03 11:11

Өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 111 жуулчны баазын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 2024 оны эхнээс нийтдээ 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

      2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудыг хийж дуусгаж байна. Энэ сард, мөн ирэх хоёрдугаар сард өвлийн аялал жуулчлал, Цагаан сарыг сурталчлах нөлөөлөгчдийн баг Монголд ирнэ. 2023-2024 онд нийт зургаан баг монголд авч ирэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын тухай мэдээлэл 500 сая хүнд хүрсэн байна. Мөн жуулчдын тоогоороо дээд амжилт тогтоогоод байна. Одоогоор 800 мянга орчим жуулчин ирээд байна. Монголбанкнаас тогтоосноор нэг жуулчин 2000-2048 ам.долларын орлого оруулж байна. Засгийн газрын хуралдаанаар өвлийн аялал жуучлалыг дэмжих зорилгоор дараах шийдвэрийг гаргалаа. Олон улсын нислэгүүдийг хэвээр хадгална. Өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 111 жуулчны баазын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 2024 оны эхнээс нийтдээ 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалтай холбоотой аялал жуулчлалын хөтөлбөрийг баталахаар ажиллаж байна.

Үзсэн: 499

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна