Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Вьетнамын бизнес форумд оролцлоо


Densmaa 2023-11-03 11:11

Вьетнамын аж ахуйн нэгжүүдтэй хамтран карго, тээвэр ложистикийн шинэ шийдлүүдийг хайх сонирхолтой байгааг цохон тэмдэглэв

       Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол-Вьетнамын бизнес форумд  оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр түүхэн найрсаг харилцаатай манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Манай орны мал аж ахуйн түүхий эдийн нөөц болох хонь, ямаа, үхэр, адууны арьс, ширийг Вьетнамын дэвшилтэт техник технологитой хослуулан боловсруулах, мөн малын мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн экспортлох хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Далайд гарцгүй Монгол Улс нь төмөр зам, авто зам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг гуравдагч хөрш орнуудтай өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг бөгөөд Вьетнамын аж ахуйн нэгжүүдтэй хамтран карго, тээвэр ложистикийн шинэ шийдлүүдийг хайх сонирхолтой байгааг цохон тэмдэглэв. Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш”  байх зарчмыг баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгааг дурдав.

Үзсэн: 945

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (5)

  • This journal requires that authors assign a level of evidence to each article <a href=https://dapoxetine.buzz>cheap priligy</a>


  • Здравствуйте! Восстановим чеки для отчетности. Осуществим поиск чеков с QR-кодом по неполным данным. В ряде случаев подберём аналоги. В короткие сроки закроем основные задачи по восстановлению (поиску) чеков. Доставка на емейл. Позвоните или напишите на почту poiskchekov@yandex.ru или в ТГ https://t.me/poiskchekov (почти круглосуточно) Цена вопроса всего 3% Ответ за 15 минут. Телефон 84959759338


  • Доброго дня, уважаемые коллеги! Посмотрите нашу подборку сувениров с новогодней тематикой для нанесения вашего логотипа в готовом КП: https://disk.yandex.ru/d/UHanQ9vlFNHcxA На нашем сайте www.allrait.market более 8000 видов продукции и более 40.000 ассортиментный ряд на любой вкус и бюджет. Пишите запрос на mail@allrait.market и мы оперативно подготовим расчет. Желаем ярких новогодних праздников и процветания вашему бизнесу!



  • создаем сайты , мобильные приложения, скрипты, автоматизируем бизнес. Заплатим вам 25? от суммы чека приведенного клиента. Идеально для руководителей отделов и через кого проходят заказы. Тг @ok77ok77 newtoneit.ru