Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Зунаас илүү өвлийн улиралд аялах нь сонирхолтой гэв


Densmaa 2023-11-06 12:11

Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан

         Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Солонгос улсын залуучууд Монгол улсыг зорин ирэх тохиолдол эрс нэмэгджээ. Солонгосын Koreabizwire сайт Монгол руу аялах уян хатан нөхцөл бий болсноор MZ үеийнхэн нь Монголын зун  гэлтгүй өвлийн улиралд аялах сонирхолтой болсон талаар мэдээлжээ. Монголд зундаа +25 хэмийн дулаантай байдаг нь аялал жуулчлал тал дээр хамгийн тааламжтай температуртай. Мөн аялал жуулчлалын агентлагууд нь Монгол руу аялах аяллын багцыг уян хатан, үнэ боломжийн байдаг тул жуулчид ам сайтай байдаг байна.  Мөн зөвхөн зуны улирал гэлтгүй өвлийн улиралд Монгол руу аялах хүсэлтэй иргэд нэмэгдсээр байна. Мөн сүүлийн үед Монголын тухай телевизийн нэвтрүүлгүүд гарч байгаа нь энэхүү өвөрмөц газар руу аялах сонирхол, хүслийг улам бүр нэмэгдүүлж байна  гэлээ. Өсвөр үеийнхэн хэлэхдээ, "3-4 цагийн нислэг, боломжийн үнэтэй байрны сонголт зэрэг нь Монголын сэтгэл татам байдлыг нэмэгдүүлж байна. Агаарын замыг өргөжүүлсэн нь аялагчдын тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Монголын байгалийн сайхныг биширсэн тул зунаас илүү өвлийн улиралд аялах нь сонирхолтой санагдаж байгаа" хэмээжээ. 

 

Үзсэн: 969

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна