Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Адал явдалт аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Шаннон Стоуэллийг хүлээн авав


Densmaa 2023-11-08 11:11

Адал явдалт аялал жуулчлалын дэлхийн чуулган, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Монгол Улсад зохион байгуулах чиглэлээр талууд харилцан санал солилцжээ

       БОАЖЯ  “Адал явдалт аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Шаннон Стоуэллийг хүлээн авч уулзлаа. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол Улс цар тахлын өмнө 577 мянга гаруй жуулчин хүлээн авч, ДНБ-д оруулах эдийн засгийн үр өгөөж 607 сая ам.доллар байсан. Монголд зочлох жилийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг эргэн сэргээж, улмаар нэг сая жуулчин хүлээн авахыг зорьж байна. Одоогоор 600 мянга орчим жуулчин ирж нэг тэрбум ам.долларын орлого эдийн засагт оруулаад байгаа гээд цаашид адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлэв. Байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлал болох адал явдалт аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх, адал явдалт аялал жуулчлалын дэлхийн чуулган, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Монгол Улсад зохион байгуулах чиглэлээр талууд харилцан санал солилцжээ. Түүнчлэн, “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгохын нэг нь байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлал гэв.  

Үзсэн: 1744

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна