Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Канад Улсын Гадаад хэргийн Туслах дэд сайд Уэлдон Эпп-тэй уулзав


Densmaa 2023-11-08 12:11

Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож буйг онцлов

       Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Канад Улсын Гадаад хэргийн Туслах дэд сайд Уэлдон Эпп-тэй уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож буйг онцлоод, Монгол Улс “гуравдагч хөрш” Канад Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ хөдөө, аж ахуй, боловсрол, байгаль орчин хамгаалал, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэв. Туслах дэд сайд Уэлдон Эпп хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойн хүрээнд Монгол Улсад ирж, Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтад оролцох гэж буйдаа баяртай байгаагаа тэмдэглээд хоёр улсын хамтын ажиллагааг уул уурхайн салбараас бусад салбарт өргөжүүлэхийг чухалчилж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн талууд Канад Улсын Засгийн газраас 2022 онд зарласан “Энэтхэг, Номхон далайн стратеги”-ийн хүрээнд хамтран ажиллах боломж, бололцооны талаар санал солилцов.

Үзсэн: 1628

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна