Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улс судлалын хүрээлэнгийн 55 жилийн ой тохиож байна


Densmaa 2023-11-13 02:11

1968 онд олон улсад хүйтэн дайн өрнөж, дэлхий нийтийн харилцаа хуваагдмал, амаргүй байсан хүнд цаг үед манай улсад олон улсын судлал бие даасан институц болон хөгжиж эхэлжээ

       1968 онд олон улсад хүйтэн дайн өрнөж, дэлхий нийтийн харилцаа хуваагдмал, амаргүй байсан хүнд цаг үед манай улсад олон улсын судлал бие даасан институц болон хөгжиж эхэлжээ. Энэ өдрүүдэд тус хүрээлэнгийн  55 жилийн ой тохиож,  “Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал, ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо. ОУСХ-гийн 55 жилийн ойд баяр хүргэн ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэн, БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн Угсаатны зүй, антропологийн хүрээлэн, Вьетнам улсын мөн Нийгмийн ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэн, БНСУ-ын Дангүгийн их сургууль, Японы Осакагийн олон улсын их сургууль, мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Буддын судлалын хүрээлэн, ХБНГУ-ын монголч эрдэмтэн Б.Удо зэрэг хамтран ажиллаж ирсэн гадаадын байгууллагууд цахимаар мэндчилгээ хүргэсэн юм. Хурлын үндсэн илтгэгч, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо “Монгол Улс дахь олон улс судлалын өв, судалгааны өнөөгийн байдал, цаашдын төлөв”, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирал Д.Бямбадорж “Монгол Улсын гадаад бодлогод олон улс судлалын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол”, МУИС-ийн ШУС-ийн дэд захирал, доктор Н.Алтантөгс “Олон улс судлал ба дээд боловсролын сургалт, хөтөлбөрийн агуулга, МУИС-ийн жишээгээр” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Үзсэн: 516

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна