Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Чингис хаан одонг Улсын Филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгад хүртээж байна


Densmaa 2023-11-13 02:11

Тус чуулга 1992 онд байгуулагдсан, 31 жилийн түүхтэй Монголчуудын өв соёл, түүхийг сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрийг оруулж, хилийн чанадад түгээн дэлгэрүүлж иржээ

         "Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ дагуу “Чингис хаан” одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах зорилгоор 2005 оноос уг шагналыг гардуулж ирсэн. Энэ жилийн одонг Улсын Филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгад хүртээж байна.  Тус чуулга 1992 онд байгуулагдсан, 31 жилийн түүхтэй Монголчуудын өв соёл, түүхийг сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрийг оруулж, хилийн чанадад түгээн дэлгэрүүлж иржээ. Дашрамд дурьдахад Морин хуур хөгжмийг 2003 онд ЮНЕСКО соёлын өвд бүртгүүлсэн. 

Үзсэн: 665

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна