“Hybrid Connection” үзэсгэлэн гарч байна
“ХӨХ НАР” Монголын контемпорари урлагийн төв болон БНСУ-ын нийт 20 контемпорари уран бүтээлч медиа, үйл хөдлөл, холимог техник, өрөг, видео арт гэх мэт урлагийн төрлөөр бүтээсэн бүтээлээ дэлгэжээ
Соёлын яамнаас хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн бүтээлээр “Hybrid Connection” буюу “Хосолмол холбоос” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Тус үзэсгэлэн хоёр орны уран бүтээлчдийн цаашдын хамтран зохион байгуулах урлагийн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд амжилттай оролцох, куратор, урлаг судлаачдын туршлага, мэдлэг, дэлхийн нэр хүндтэй биенналь, триенналь, арт базел зэрэг урлагийн томоохон үзэсгэлэн, солилцооны хөтөлбөр, сургалтад оролцох зорилготой. Үзэсгэлэнд “ХӨХ НАР” Монголын контемпорари урлагийн төв болон БНСУ-ын нийт 20 контемпорари уран бүтээлч медиа, үйл хөдлөл, холимог техник, өрөг, видео арт гэх мэт урлагийн төрлөөр бүтээсэн бүтээлээ дэлгэжээ.
Үзсэн: 761
Tweet