Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Иран руу хонины мах экспортолж байна


Densmaa 2023-11-20 02:11

Энэ сарын байдлаар Исламын Бүгд Найрамдах Иран улс руу 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины мах экспортод гаргаад байна.

Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Иран улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Мохсен Бахтиар болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзахдаа онцоллоо. Хоёр орон хагас зуун жилийн дипломат харилцааны түүхтэй. Х.Болорчулуун сайд “Хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Манай улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн аль ч оронтой хамтран ажиллахад бэлэн гэлээ. Манай улс хөдөө аж ахуй тэр дундаа, мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийн асар өндөр нөөцтэй. Сүүлийн жилүүдэд манай улс махны экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна.

Үзсэн: 384

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна