Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Эрсдэлийн үндэсний форум


Densmaa 2023-11-22 11:11

өнгөрөгч зун 18 аймгийн 57 сум, нийслэлийн хэмжээнд үерийн нийт 107 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Энэ зун Улаанбаатар хотод буусан үер нь хамгийн их буюу 30.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

        Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Төрийн ордонд  зохион байгуулж буй Эрсдэлийн үндэсний форум “Гамшгийн эрсдэл ба бэлэн байдал” сэдвийн хүрээнд болж байна. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр танилцуулсан “Дэлхийн болон үндэсний түвшний гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, хандлага” сэдэвт илтгэлдээ “Хүн төрөлхтөн хөгжлийн явцдаа байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой олон эрсдэл, бэрхшээл, сорилтыг даван туулсаар ирсэн. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжил, техник технологийн хувьсал нь бидний өнөөдрийн ажлын хурд, бэлэн байдлын чадавхаас илүү хурдан байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээв. Тэрбээр сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд болон Монгол оронд тохиолдож байгаагүй хамгийн халуун өдрүүд, түүнээс улбаатай хэт халалт, хүчтэй аадар, газар хөдлөлт, мөсөн гол хайлах зэрэг гамшигт үзэгдэл ойр ойрхон давтамжтайгаар үзэгдэх болсон байна. Тухайлбал, өнгөрөгч зун 18 аймгийн 57 сум, нийслэлийн хэмжээнд үерийн нийт 107 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Энэ зун Улаанбаатар хотод буусан үер нь хамгийн их хохирол дагуулсан буюу 30.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна гэв.

Үзсэн: 663

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна