Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд 7 дугаарт, зэс олборлолтоор 13 дугаар байр эзэлж байна
Түүнчлэн зэсийн баяжмалын экспортын худалдаагаар 6 дугаарт, БНХАУ-ын зэсийн баяжмалын импортын худалдаанд 3 дугаар байр тус тус эзэлж байна.
Энэ бол манай улсын Оюутолгой болон “Эрдэнэт” үйлдвэрийг дэлхийн зэсийн тэргүүлэх 15 үйлдвэртэй харьцуулсан, олон улсын өрсөлдөх чадварын судалгааны үзүүлэлт юм. Уул уурхайн зөвлөх инженер О.Эрдэнээ, “Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн уурхайг дэлхийн хэмжээний зэс үйлдвэрлэдэг 12 орны нийт 15 үйлдвэртэй харьцуулахад техник, технологи, нөөц боломж, одоогийн явуулж буй үйл ажиллагаа нь тодорхой хэмжээний өрсөлдөх чадвартай, дундаж үзүүлэлтэд буйг онцлов. Оюутолгойн уурхай 3.5 тэрбум тонн хүдрийн нөөцөөр дэлхийн хэмжээнд тэргүүлэх уурхайн нэг болж байна.
Үзсэн: 861
Tweet
М.Санчир
02 Dec 2023 08:30:25
Монголын аж үйлдвэрийг дэмжий.