Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол Улс тэргүүлжээ


Densmaa 2023-12-01 08:12

105 улсын шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол Улс 86.53 индексээр тэргүүлжээ.

105 улсын шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол Улс тэргүүлжээ. 18 болон 20 хүртэлх насны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж буйг тооцож гаргахад монголчууд 86.53 индексээр тэргүүлсэн байна. Манай улсын шатарчдын 40 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм. Монголын дотоодын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал адилхан байдаг. Түүнчлэн 2022 оныг ФИДЕ эмэгтэй шатарчдын жил болгосонтой холбогдуулан Монголын шатрын холбоо сайн ажилласан нь ийнхүү нөлөөлсөн хэмээн судалгааны илтгэлд онцолжээ.

Үзсэн: 846

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна