Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтөд охид, эмэгтэйчүүд ихээр өртөж буйг дурдав


Densmaa 2023-12-04 11:12

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт хөгжиж буй орнуудын хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж буйг онцлов

      Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо хөгжиж буй орнуудын бүлгийн  дээд түвшний уулзалт зохион байгуулав. Уулзалтад гишүүн орнуудын дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож, COP28 бага хурлын үеэр баримтлах бүлгийн байр суурь, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар энэ онд өрнөх яриа хэлэлцээний үеэр анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо. Гадаад харилцааны сайн Б.Батцэцэг уулзалтад оролцож,  уур амьсгалын өөрчлөлтөд охид, эмэгтэйчүүд ихээр өртөж буйг дурдаад, тэгш боломж бүхий тогтвортой нийгмийг бий болгоход тэдний манлайлал, оролцоо нэн чухал болохыг онцлов. Монгол Улс ирэх онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж буйг бүлгийн гишүүн улс орнуудад танилцуулав. Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаарх цогц үнэлгээ, алдагдал, хохирлыг бууруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн явцыг сааруулах, дасан зохицоход чиглэсэн шийдлүүд, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга зам зэрэг асуудлыг хэлэлцэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт хөгжиж буй орнуудын хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж буйг онцолж,  Засгийн газраас хэлэлцүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Үзсэн: 713

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна