Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогцолмаа дэлхийн аварга боллоо


Densmaa 2023-12-04 11:12

Д.Цогцолмаа нь Азербайжан Улсын нийслэл Баку хотод зохион байгуулагдаж байгаа Чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ

        Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогцолмаа дэлхийн аварга болжээ. Тодруулбал, Д.Цогцолмаа нь Азербайжан Улсын нийслэл Баку хотод зохион байгуулагдаж байгаа Чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр нэгдүгээр тойрогт Казахстан, хоёрдугаар тойрогт Турк, хагас шигшээ барилдаанд Азербайжан, шигшээ барилдаанд Нигер Улсын бөхийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин Д.Цогцолмаа нь хэдхэн сарын өмнө Киргизстан Улсын Бишкект болсон “U23” насны чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

Үзсэн: 1033

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна