Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Бразилын цахим уулзалт болов


Densmaa 2023-12-11 12:12

Хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг талууд тэмдэглэв

       Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Улс төрийн VI зөвлөлдөх цахим хэлбэрээр зохион  байгуулав. Уулзалтаар Монгол, Бразилийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл, тэргүүлэх салбарын талаар ярилцав. Энэ хүрээнд техникийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж, уг хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг талууд тэмдэглэв. Монгол, Бразилийн Хөдөө аж ахуйн яамд хооронд 2011 онд байгуулсан хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулахаар талууд тохиролцож, улмаар талуудын хооронд хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг онцлов.

Үзсэн: 650

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна