Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

“Баавгайн хөндий” баримтат киноны Монгол дахь албан ёсны нээлт боллоо


Densmaa 2023-12-11 12:12

Киног египет гаралтай Францын телевизийн нэрт найруулагч Хамир Сардар найруулж, кино зургийг Хөвсгөл аймагт авчээ

      Монгол орны тухай, онгон дагшин байгаль, түүнийг хамгаалж буй байгаль хамгаалагчдын амьдралыг харуулсан Францын “Баавгайн хөндий” баримтат киноны Монгол дахь албан ёсны нээлт боллоо. Киног египет гаралтай Францын телевизийн нэрт найруулагч Хамир Сардар найруулж, кино зургийг Хөвсгөл аймагт авчээ. Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан С.Төмөрсүхийн амьдралаар бүтээсэн уг кино дэлхийн таван тивийн ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж буй эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдрал, ажил үйлсийг харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн төлөө бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариу эрэлхийлэхийг зорьжээ. Тодруулбал, Монгол орны тайгын ой болон биологийн олон янз байдлын хамгаалалд анхаарлаа хандуулахыг уриалжээ. Дэлхийн кино сонирхогчдын анхаарлыг татаж, олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас 22 удаагийн цом, шагнал хүртээд буй уг кино олон нийтийн хүртээл болж байна.

Үзсэн: 417

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна