Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцав


Densmaa 2023-12-18 11:12

Энэ үеэр Тапан Мишра “Монголд түгээмэл тохиолддог гамшиг, осол, байгалийн аюулт үзэгдлийн үед ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг тогтмол үзүүлж ирсэн. Цаашид ч хамтран ажиллахад бэлэн гэв

        НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэрбээр улсын хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын дуудлага мэдээллийг бүртгэн, аймаг, орон нутгийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангадаг ОБЕГ-ын харьяа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр Тапан Мишра “Монголд түгээмэл тохиолддог гамшиг, осол, байгалийн аюулт үзэгдлийн үед ард иргэдэд мөнгөн болон бараа, материалын хүмүүнлэгийн тусламжийг тогтмол үзүүлж ирсэн. Цаашид ч өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлжээ. Тэгвэл өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэс суманд -46.2 хэм хүрч хүйтэрсэн бол нийт нутгаар -21 хэмээс дээш хүйтэн хоножээ. Түүнчлэн нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. Үүнтэй холбоотойгоор зам даваа гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэх эрсдэлтэй.  11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10-аар нэмэгдэж, өвөлжилт хүндэрч байгаа юм. Улаанбаатар хотод аравдугаар сарын 30-наас хойш цас орж эхэлсэн. Сүүлийн 36 цагийн турш хялмаа байдлаар цас орж, шөнөдөө -38 градус, хөрсөн дээрээ -45 градус хүрч хүйтэрч байна.

Үзсэн: 385

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна