Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Дэлхийн дэд аварга “Moon dance” хамтлаг хүрэл медалийн эзэн боллоо


Densmaa 2023-12-20 12:12

Энэ удаагийн бүрэлдэхүүнд 10 жилийн туршлагатай бүжигчдээс гадна өндөр зэрэглэлийн тэмцээнд анх удаа оролцсон тамирчид багтжээ

       Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт болж байна. Тус тэмцээнд найман орны 12 шилдэг баг өрсөлдөж, манай улсаас өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга “Moon dance”, IV байрын шагналт “Star” хамтлаг оролцсон юм. Финалын үзүүлбэрт дэлхийн дэд аварга “Moon dance” хамтлаг хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр тэд дэлхийн аваргаас хоёр жил дараалан медаль хүртсэн анхны монгол баг болж байгаа юм. 2013 онд байгуулагдсан тус хамтлаг ес дэх удаагаа ДАШТ-д оролцохдоо зургаан удаа финалд шалгарснаас хоёрт нь медалийн эзэн боллоо. Энэ удаагийн бүрэлдэхүүнд 10 жилийн туршлагатай бүжигчдээс гадна анх удаа өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцсон тамирчид ч багтжээ.

Үзсэн: 357

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна