Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

“Баавгай болохсон” кино Сан Паулугийн наадмаас “Шүүгчдийн нэрэмжит” шагнал авлаа


Densmaa 2024-01-09 10:01

Олон улсын төдийгүй Монголын үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж буй найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” уран сайхны кино ээлжит нэгэн шагналаа гардлаа.

Тодруулбал, Сан Паулогийн 47 дахь удаагийн олон улсын кино наадмаас дээрх дэлгэцийн бүтээл “Шүүгчдийн нэрэмжит” шагнал хүртэж, цом авчээ. Уг кино наадмын залуу найруулагчдын уралдаант хэсэгт нийт 117 кино өрсөлдсөн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг алдарт Сербийн найруулагч Эмир Кустурица ахалсан байна. Өнгөрсөн жил амжилт арвинтай байж Канн хүрсэн тус кино багийнхны 2024 оны хамгийн эхний шагнал нь энэ болж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, “Баавгай болохсон” уран сайхны кино энэ сарын 10-нд Францад, 11-нд Швейцарт, 12-нд Монголд тус тус нээлтээ хийнэ.      

Үзсэн: 1327

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна