Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Бүтээгдэхүүнийхээ 5 хувийг органик болгох зорилт тавьсан


Densmaa 2024-01-22 12:01

Төрийн зүгээс органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд нийт орлогын 90 хувийг аж ахуйн нэгжийн орлогын татвараас эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилийн хугацаанд 50 хувь чөлөөлнө

       Монгол Улс 2030 онд нийт хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ 5 хувийг органик болгох зорилт тавьсан. Энэ зорилтыг хангахын тулд Органик бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Монгол Улсын эдийн засгийг тэлэх том салбар нь хөдөө аж ахуй. Иймд эл салбарт түшиглэн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ их байгаа тул энэ хууль онцгой ач холбогдолтой. Төрийн зүгээс органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд нийт орлогын 90 хувийг аж ахуйн нэгжийн орлогын татвараас эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилийн хугацаанд 50 хувь чөлөөлөхөөр тусгасан. Мөн органик хүнсний бүтээгдэхүүн хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу олгодог зээлүүдээс иргэд, аж ахуйн нэгж авах боломжтой. Органик бүтээгдэхүүний тухай хууль 2016 онд батлагдсанаас хойш найман жил өнгөрсөн. Иймд уг хуулийн эдийн засагт зохицуулж байгаа үүргийг шинэчлэх, орчин үед тавигдаж байгаа шаардлагуудтай уялдуулах нөхцөл үүссэн тул нэмэлт өөрчлөлт оруулсан аж.

Үзсэн: 676

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна