Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ ирэх амралтын өдрүүдэд болно


Densmaa 2024-01-24 10:01

Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөр монгол, Шинжаан Уйгур, Тува зэрэг Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин “Улаанбаатарын өвлийн наадам”-д оролцоно

     “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ ирэх амралтын өдрүүдэд “Скай резорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгааг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. Өвлийн наадмаар Монгол туургатны мөсөн сурын аварга, снөүбоард, параглайдинг зэрэг уралдаан тэмцээн болох бөгөөд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөр монгол, Шинжаан Уйгур, Тува улс зэрэг Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин “Улаанбаатарын өвлийн наадам”-д оролцохоо илэрхийлжээ. 

Үзсэн: 521

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна