Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Монгол эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцлоо


Densmaa 2024-01-29 12:01

Улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдэд оюуны өмчийн үнэлгээ хийлгэх чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана

      Монгол эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцлоо. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4600 орчим эрдэм шинжилгээний бүтээлийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж гаргасан байна. Сүүлийн 10 жилд монгол эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5.1 дахин өсч, Азидаа эхний 20 улсын эгнээнд орсон ч эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил удаашралтай байгаа юм. Тиймээс УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо энэ асуудалд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ. “Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар нь аливаа улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг байх ёстой. Бид нэн тэргүүнд,  Эрдэм шинжилгээний ажлуудын үр дүнг практикт нэвтрүүлж, өрсөлдөх чадвартай, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихэд хувийн хэвшлийг уриалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах,   Улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдэд оюуны өмчийн үнэлгээ хийлгэх чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана” гэв.  

Үзсэн: 588

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна