Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

2024 оныг Олон улсын тэмээн овогтын жилээр зарлалаа


Densmaa 2024-01-31 12:01

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2024 оныг Олон улсын тэмээн овогтын жилээр зарлаад байна.

   Тэмээн овогт амьтад нь дэлхийн 90 гаруй улс орны олон сая өрхийн амьжиргааны тулгуур, соёл, өвийн салшгүй хэсэг болсоор ирсэн тул тэмээн овогт амьтдыг энэ жил онцлохоор шийдвэрлэснийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа уг үйл ажиллагааны Монгол Улс дахь нээлт дээр онцлон хэлсэн юм. Үүнээс хос бөхт тэмээ нь дэлхийн 13 оронд нутагшиж, нийт тоо толгойн 30 гаруй хувь нь Монгол Улсын нутагт бөгөөд жилд 2.3 мянган тонн тэмээний ноос, ингэний 12 мянган тонн сүү авч байна. Ингэний сүү нь хүн амын эрүүл мэндэд ашиг тустай, олон төрлийн амин дэм агуулдаг, сүрьеэ, шар өвчин, харшил, чихрийн шижин, астма зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустайг судлаачид хэлж байна. Олон улсын тэмээн овогтын жилийг тохиолдуулан 2024 оны турш олон төрлийн үйл ажиллагаа явуулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Үзсэн: 152

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна