Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-14-12-2024
монгол

Шинэ мэдээ

"Зах зээлд чиглэсэн Хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл" хэрэгжүүлнэ


Densmaa 2024-01-31 12:01

ХХААХҮЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага хамтран "Зах зээлд чиглэсэн Хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл" хэрэгжүүлэх гэж байна.

     Энэ оноос эхлэн 4 жилийн хугацаанд хэрэгжих тус төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах юм. Хүйтэн сэрүүн улирлын тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтолцоо, хүнсний ногоо тариалах хугацаа хязгаарлагдмал байдгаас шалтгаалан нарийн ногооны хангамжийг нэмэх хэрэгцээ шаардлага байгаа. Иймд тухайн бус нутгийн онцлогт тохирсон, зах зээлд чиглэсэн хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төслийг хамтран хэрэгжүүлнэ. Манай улс Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай 1997 оноос хойш хамтран ажиллаж байгаа билээ.

Үзсэн: 629

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна