Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Монголын циркчид Монте Карлогийн наадмаас “мөнгөн алиалагч” цом хүртлээ


Densmaa 2024-02-01 11:02

Дэлхийн циркчдийн олимп гэгдэх 46 дахь удаагийн Монте Карлогийн олон улсын тэргүүн зэргийн наадам өндөрлөлөө.

    Тус наадмаас соёлын тэргүүний ажилтан Т.Амартүвшин ахлагчтай “Амараа групп”-ийн хамт олон 37 жилийн дараа акробат шидэх банзны төрлөөр Монте Карлогийн мөнгөн алиалагч цомыг эх орондоо авчирч байна. Энэ удаагийн амжилт нь 83 жилийн түүхтэй Монголын циркчдийн хувьд, акробатын төрлөөр Монте Карлогоос авсан анхны Мөнгөн Алиалагч, түүхэн амжилт болж байна. 

Үүнээс гадна найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатар, продюссер Х.Хасбаатар, соёлын тэргүүний ажилтан Э.Лхагва-Очир нарын хамтын уран бүтээл тэнцвэрийн төрлөөр оролцон Тэргүүлэх зэргийн хүндэт тусгай шагналаар шагнуулсан байна. 

Сүүлийн арваад жилийн хугацаанд Монголын циркийн акробатын төрөл маш амжилттай хөгжиж байгаа юм. Тэр дундаа "шидэх банзны үзүүлбэр" дэлхийн хэмжээний уран бүтээл болж, олон дэлхийн рекордыг тогтоосоор байна. 1974 онд ханхүү III Реньегийн санаачилсан энэхүү наадам өнөөдөр дэлхийн хамгийн нэр хүндтэй циркийн арга хэмжээ болж, энэ онд 50 жилийн ойтойгоо золгож байгаа юм. 

Сонирхуулахад, анх 1985 онд эгч дүү Эрдэнэтуяа, Оюунчимэг нар уран нугаралтаар “Мөнгөн алиалагч”, үүний дараа “Blue Sky Girls” хамтлаг мөн уран нугаралтаар “Хүрэл алиалагч” цом хүртэж байсан юм. Тэгвэл яг 20 жилийн өмнө буюу 2004 онд Э.Лхагва-Очир дэлхийн циркийн олимпоос “Хүрэл алиалагч” цом хүртэж байсан түүхтэй. Түүнчлэн 2012 онд “Circus Khadgaa Mongolia”-гийн акробатчид “Хүрэл алиалагч” шагнал авч байсан юм. 

 

Үзсэн: 1078

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна