Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Монголын уран нугараач Гиннесийн дээд амжилт тогтоолоо


Densmaa 2024-02-08 11:02

Олон улсын “Нарны цирк”-ийн жүжигчин, Монголын уран нугараач С.Оюун-Эрдэнэ 30 секундийн хугацаанд эмэгтэйчүүдийн уран нугаралтын суниалтын Гиннесийн өмнөх амжилтыг эвдэж шинэ дээд амжилт тогтоолоо.

       Монголын уран нугараач С.Оюун-Эрдэнэ нь гайхалтай авьяас, чадвараа үзүүлэн уран нугаралтын суниалт буюу өөрийн биеэ бүтэн нугалж хөлөө толгой дээгүүрээ гарган, суганыхаа доор хавчин хоёр гар дээрээ тогтон суниасан юм.

Энэхүү даалгавар нь 30 секундийн хугацаанд биеийн бүх массаараа хоёр гар дээрээ тогтон аль болох их суниах бөгөөд суниалтын үед тохойгоо дор хаяж 90 градусын өнцөгтэй нугалах ёстой байсан аж. Лондон хотын Рояал Алберт танхимд болсон шалгаруулалтад уран нугараач С.Оюун-Эрдэнэ 28 удаа суниасан боловч 4 суниалтыг тооцоогүй байна. Гэсэн ч тэрээр Гиннесийн шинэ амжилт тогтоож чаджээ.

     Тэрээр, “Би эхэндээ 30 секунд богинохон хугацаа гэж бодоод сандарсан боловч яг суниагаад эхэлсэн их урт хугацаа байсан. Уран нугаралтын суниалт нь маш их бяр шаарддаг учир гарынхаа булчин бүрийг мэдэрч байсан. Гиннесийн дээд амжилт тогтоох нь маш сонирхолтой шалгуур байсан бөгөөд шинэ амжилт тогтоосондоо маш их баяртай байна. Энэхүү дасгалыг би 6 настай байхаасаа эхлээд 22 жилийн турш тасралтгүй хийж байна. Тэгэхээр энэ дасгал миний өдөр тутмын дадал зуршил болсон гэж хэлж болно” гэжээ.

С.Оюун-Эрдэнэ нь олон улсын “Нарны цирк”-т 20 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хэмжээний суниалт хийхэд маш олон жилийн дасгал сургуулилт хэрэгтэй гэсэн байна.

Бага байхад нь түүний ээж уран нугарах авьяасыг нь олж хараад, Монголын циркийн уран нугараачийн дамжаанд явуулж эхэлжээ. Ийнхүү уран нугаралтаар амжилттай хичээллэж, 11 настайдаа анх олон улсын “Нарны цирк”-д орж, олон улсаар аялан тоглож, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж байгаа юм.

Түүнтэй хамт “Нарны цирк”-ийн акробатчин Люси (Lucie) гар дээрээ хойшоо хамгийн олон үсэрсэн (back handsprings) үзүүлбэрийг гүйцэтгэж Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна.

https://www.guinnessworldrecords.com/news/2024/2/cirque-du-soleil-stars-set-world-records-between-live-shows-with-incredible-stunt-764423

Үзсэн: 1304

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна