Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

“Чиний валентин” тоглолтод Солонгосын алдарт дуучин, жүжигчид оролцоно


Densmaa 2024-02-16 01:02

“Эвандис” энтертайментаас зохион байгуулж буй тоглолтод оролцох Солонгосын алдарт дуучин, жүжигчин Ким Хён Жун, реппер MC Снайпер, К-Поп урсгалын хамгийн том төлөөлөл Блү нар Монголд ирлээ.

        “Эвандис” энтертайментаас зохион байгуулж буй тоглолтод оролцох Солонгосын алдарт дуучин, жүжигчин Ким Хён Жун, реппер MC Снайпер, К-Поп урсгалын хамгийн том төлөөлөл Блү нар Монголд ирлээ.

Тэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох тоглолтод оролцох бөгөөд гэгээн хайрын баяр валентиний хамгийн том фестиваль гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд  зохион байгуулж буй ажээ. “Чиний валентин” нэртэй уг тоглолтын тасалбарын 90 хувь нь дууссаныг зохион байгуулагчид онцоллоо.

Солонгосын алдарт дуучин, жүжигчин, модель бүжигчин Ким Хён Жуныг монголчууд F4-ийнх гэдгээр нь мэднэ. 2005 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн тэрбээр Your Story, Break Down, Because I'm stupid зэрэг дуугаараа алдаршсан юм. Харин К-поп оддын хамгийн том төлөөлөл болох Блү 2016 онд Tony нэртэй анхны микстэйпээ гаргаж байжээ. Үүнд нь сонсогчдын хайрыг татаж, хит болсон дуу нь багтсан байна. Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сард анхны цомгоо гаргасан бөгөөд тэрхүү цомогт Downtown baby нь багтжээ. Тус цомогт багтсан дуунууд нь түүний хайрын түүх болон сонсголонтой хоолой, басс аялгууг шингээж олон нийтийн сонорт хүрчээ. Блү амьдралынхаа түүхийг өөрийн өвөрмөц өнгө, хэв маягаар дүрслэн харуулдаг учир сонсогчид түүний хөгжимд илүү дуртай байдаг юм байна. Харин реппер MC Снайпер “Салхиар чамруу” киноны дуу болох Bk Love дуугаар алдаршсан нэгэн. Өдгөө 44 настай тэрбээр 2002 оноос уран бүтээлээ туурвиж эхэлжээ.

Үзсэн: 1242

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна