Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тухай мэдээлж байна


Densmaa 2024-03-04 12:03

Зудтай нутгийн малчдад тусламж үйлчилгээ шуурхай хүргэхэд зориулж туулах чадвартай автомашин олгож эхлэлээ

       Онцгой байдлын ерөнхий газраас зудтай нутгуудаар хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тухай мэдээлж байна. Өвлийн турш цас ихээр орж хүйтрэн, цасан шуурган дунд байсан аймаг, сумдын нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях зэргээр хаваржилт хүндрэхээр байгаа аж. Гуравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орох цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан. Зудтай нутгийн малчдад тусламж үйлчилгээ шуурхай хүргэхэд зориулж туулах чадвартай автомашин олгож эхлэв. Өнөөдөр эхний ээлжийн автомашинуудыг Төв, Дундговь, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт гардуулан өглөө. Мөн зарим сумын эмнэлэгт автомашин олгоход 9 тэрбум төгрөг зарцуулах болсон. Цас их орсны улмаас одоогоор 20 аймгийн 190 суманд байдал хүндхэн байгаа бөгөөд малын өвс тэжээлийн нөөц дуусаж, аймаг, сум багийг холбосон зам даваа хаагдсан, малчдын ахуй нөхцөл хүнд байгаа юм. Тиймээс Засгийн газар, УОК-оос иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, зудын нөхцөлд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй хийж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан багц шийдвэрүүд гарган хэрэгжүүлж байна.

Үзсэн: 422

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна