Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-04-2024
монгол

Шинэ мэдээ

Унгар улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэв


Densmaa 2024-03-11 12:03

Унгар улс болон Зүүн Европийн улсуудад ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн олон орон дамжилгүй шууд нислэгээр ирж, очих боломжтой боллоо

      УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийж буй айлчлалын хүрээнд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа. Ингэснээр 30 жилийн өмнөөс ярьсан Унгар улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж байна. Унгар улс болон Зүүн Европийн улсуудад ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн олон орон дамжилгүй шууд нислэгээр ирж, очих боломжтой боллоо. Европын Холбооны улсууд руу зөвхөн Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгээр дамжин явдаг манай улсаас зорчих зорчигчдын хувьд аяллын хугацааг богиносгож, нислэгийн зардлыг бууруулах давуу тал бий болж байна. Ингэснээр манай улс 44 дэх улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгуулж шууд нислэг үйлдэх цэгийн тоо нэгээр нэмэгдлээ.

Үзсэн: 544

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна