Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Торгоны зам" авторалли Монгол болно


Densmaa 2024-03-13 10:03

Уралдааныг долоодугаар сарын 1-14-ний өдрүүдэд зохион байгуулна

       Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг долоодугаар сарын 1-14-ний өдрүүдэд зохион байгуулна. Автомашины ралли уралдааныг зохион байгуулах Монгол Улс, ОХУ-ын зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд уулзаж, санал солилцов. Уулзалтаар “Торгоны зам” ралли уралдааныг өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч нарын аюулгүй байдал, хил, гаалийн асуудалд Монгол Улс дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарахыг ОХУ-ын талаас хүслээ. “Торгоны зам” автомашины раллиг уралдаан 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй бөгөөд энэ жилийн уралдааны дийлэнх хэсэг нь манай орны нутаг дэвсгэр дээгүүр уралдах маршруттай байна. Мөн олон орны тамирчин, хэвлэл мэдээллийн байгууллага ирэх учир аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ач холбогдолтойг БОАЖЯ онцлон мэдээлжээ.

Үзсэн: 888

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна