Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Манай улсын хоёр эмэгтэй марафонч "Парис-2024" олимпод оролцох эрхтэй боллоо


Densmaa 2024-03-18 10:03

Марафонч Б.Мөнхзаяа "Сөүл марафон 2024"-д оролцож, 2:24:44 цагийн амжилтаар долдугаар байрт шалгаран Монгол улсын эмэгтэй тамирчдын рекордыг дахин шинэчлэн тогтоожээ

      Манай улсын хоёр эмэгтэй марафонч "Парис-2024" олимпод оролцох эрхтэй боллоо. Тухайлбал, энэ сарын эхээр зохион байгуулагдсан "ТОКИО-2024” марафонд Монголын тамирчин, Ази тивийн аварга Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох болзлоо хангасан. Тэрээр Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгараад байсан юм. Тэгвэл марафонч Б.Мөнхзаяа "Сөүл марафон 2024"-д оролцож, 2:24:44 цагийн амжилтаар долдугаар байрт шалгаран Монгол улсын эмэгтэй тамирчдын рекордыг дахин шинэчлэн тогтоожээ. Ийнхүү манай улсын хоёр тамирчин марафон гүйлтийн төрлөөр "Парис-2024" олимпод оролцох эрхтэй боллоо.

Үзсэн: 365

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна