Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

ОХУ хандивын аянд нэгдлээ


Densmaa 2024-03-18 11:03

Улсын хэмжээнд малын хорогдол 3,9 сая толгой байгаа бөгөөд нийт малын 6.1 орчим хувь юм

       Монгол Улсад тохиолдоод буй зудны хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэсэнээ мэдэгдэв. Уг хүмүүнлэгийн тусламжийг оросын тал Алтанбулаг хилийн боомтоор авто тээврээр манай талд хүргэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа энэ сарын 16-ны өдөр ирлээ.  Энэхүү тусламжийг хүргүүлэхийг ОХУ-ын Засгийн газраас Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газарт үүрэг болгосон гэж ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна. Гуравдугаар сарын 10-ны байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 10 аймгийн 37 суманд төмөр буюу мөсөн, 16 аймгийн 130 суманд цагаан зудтай, 14 аймгийн 49 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудархуу байна. Улсын хэмжээнд малын хорогдол 3,9 сая толгой байгаа бөгөөд нийт малын 6.1 орчим хувь юм.

Үзсэн: 661

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна