Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн домогт баритон Этторе Бастианинийн нэрэмжит шагнал хүртээхээр болжээ


Densmaa 2024-03-25 12:03

Энхбатын Амартүвшин нь 1986 онд Монгол Улсад төрсөн. Өдгөө олон улсын дуурийн тайзнаа хамгийн шилдэг баритон дуучдын нэг юм

      Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшинд дэлхийн домогт баритон Этторе Бастианинийн нэрэмжит шагнал хүртээхээр болжээ. Хүрэл баримал гардуулах ёслол тавдугаар сарын 3-нд Верона хотноо болно. Энэхүү шагналыг дэлхийн шилдэг баритонуудад олгодог бөгөөд 2017 оноос хойш хоёр жил тутамд нэг удаа гардуулж иржээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Италийн дуурийн дуучин Симон Пьяццола, Никола Алаймо, Лука Салси болон ОХУ-ын дуурийн дуучин Дмитрий Хворостовский нар хүртэж байжээ. Энхбатын Амартүвшин нь 1986 онд Монгол Улсад төрсөн. Өдгөө олон улсын дуурийн тайзнаа хамгийн шилдэг баритон дуучдын нэг юм.

Үзсэн: 1228

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна