Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна


Densmaa 2024-04-15 11:04

Чуулга уулзатад дэлхийн 16 орны оролцогч, мөн АНУ-ын Төрийн департамент, Эрчим хүчний яам, Хууль зүйн яам болон Индонези, Монгол, Вьетнамаас судлаачид оролцоно

     Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газрууд хамтран Химийн, биологийн, радиологийн болон цөмийн терроризмтэй тэмцэх эрх зүйн орчныг бэхжүүлэх сэдвээр Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо болох АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулга уулзатад дэлхийн 16 орны оролцогч, мөн АНУ-ын Төрийн департамент, Эрчим хүчний яам, Хууль зүйн яам, Баруун хойд Номхон далайн Үндэсний лабораторийн мэргэжилтнүүд болон Индонези, Монгол, Вьетнамаас судлаач шинжээчид оролцоно. Бүсийн чуулга уулзалт нь АСЕАН-ы арван гишүүн улсыг багтаасан АСЕАН-ы 27 оролцогч улсуудын хамгийн том аюулгүй байдлын яриа хэлэлцээ бөгөөд АНУ энэхүү чуулга уулзалт дахь өөрийн үүрэг оролцоо, түншлэлийн үйл ажиллагаандаа ач холбогдол өгч, терроризмтай тэмцэх хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх бодит арга замыг хамтын хүчээр тодорхойлж сайжруулах үйлсэд Монгол болон Вьетнам улсуудтай нягт хамтын ажиллагааг эрхэмлэж байна.

Үзсэн: 1644

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна