Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

“Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг Любляна хотод нээв


Densmaa 2024-04-15 11:04

Арга хэмжээнд Словенийн Гадаад хэргийн яам, Любляна дахь Дипломат төлөөлөгчийн газрууд болон Монгол Улстай хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөнөөр оролцов

      Монгол Улсын Гадаад харилцааны яам, Чойжин Ламын сүм музей болон Бүгд Найрамдах Словени Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран Чойжин Ламын сүм музейн “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг Бүгд Найрамдах Словени Улсын нийслэл Любляна хотын “Галлерей Бажато”-д нээв. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсыг хавсран суугаа Элчин сайд М.Цэнгэг, Монгол Улсын Өргөмжит консул Матей Чер нар оролцож, үг хэлэв. Арга хэмжээнд Словенийн Гадаад хэргийн яам, Любляна дахь Дипломат төлөөлөгчийн газрууд болон Монгол Улстай хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөнөөр оролцов.

Үзсэн: 3075

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна