Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21-05-2024
монгол

Шинэ мэдээ

Туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээнд амжилт үзүүлэв


Densmaa 2024-05-01 11:05

Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ

      АНЭУ-д туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээн болоход манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр амжилт боллоо. Тэрбээр медальд хүрэх замдаа Малайз, Кувейт, Эмират, Тайвань, Иран, Йордан, Австралийн тамирчдыг буулган авч Сингапурын сэлэмчин Абдул Рахманд ялагджээ. Сингапурын тамирчин шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчныг ялсанаар алтан медаль хүртэхийн сацуу “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.

Үзсэн: 585

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна