Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” төслийг албан ёсоор эхлүүллээ


Densmaa 2024-05-01 12:05

Орон нутгийн мал нядалгааны газруудтай худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэх замаар дөрвөн малчны хоршоо тогтвортой мах, махан бүтээгдэхүүнээ ашигтай зах зээлд гаргахад уг төсөл дэмжлэг үзүүлэх ажээ

       Францын Европ, Гадаад хэргийн яамнаас Монгол дахь Элчин сайдын яамаараа дамжуулан санхүүжүүлэх 800 мянган еврогийн буцалтгүй тусламжаар “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” төслийг албан ёсоор эхлүүллээ. Уг төсөл нь орон нутагт чанарын өндөр шаардлага хангасан махны нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх шинэлэг төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын 2023 онд харилцан хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбар, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлд, хүнсний аюулгүй байдал, мал эмнэлгийн салбарт эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. 2004 онд үйл ажиллагаагаа эхэлсэн “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн Богд, Жинст, Бөмбөгөр, Баянцагаан суманд махны нийлүүлэлтийн сүлжээний чадавхыг судлах инновац шингэсэн төслийн үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлж байна.  “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнтэй нийцүүлэн махны үйлдвэрүүд, орон нутгийн мал нядалгааны газруудтай худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэх замаар дөрвөн малчны хоршоо тогтвортой мах, махан бүтээгдэхүүнээ ашигтай зах зээлд гаргахад уг төсөл дэмжлэг үзүүлэх ажээ.  

Үзсэн: 1798

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна