Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Тажикстаны Душанбе хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн боллоо


Densmaa 2024-05-06 10:05

Олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү алт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

     Тажикстаны Душанбе хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн боллоо. 65 орны 400 гаруй жүдоч оролцож буй тус тэмцээний эхний өдөр манай улсаас долоон тамирчин татамид гарснаас олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү алт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү Мальт, Хятад, Испани, Словен, Туркийн бөхчүүдийг буулган авснаар “Их дуулга” ангиллын тэмцээнд анх удаа түрүүлэв. Тэрбээр уг тэмцээнээс өмнө Азийн аварга болон насанд хүрэгчдийн улсын аваргад дараалан түрүүлээд байсан юм. Тэгвэл гавьяат тамирчин Л.Энхрийлэн Узбекистан, Герман, Хорватын хүчтэй өрсөлдөгчийг ялсан ч дэлхийн аварга Канадын Жессика Климкайтад тахим буулгав. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Бельгийн Либээрийг хожсоноор хүрэл медальийн тавцанд зогслоо. Энэ нь Л.Энхрийлэнгийн “Их дуулга” ангиллын тэмцээнээс авч буй тав дахь медаль юм. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Азийн аваргад түрүүлсэн юм.

Үзсэн: 1800

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна