Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан


Densmaa 2024-05-06 11:05

Монгол улсыг Японд сурталчлан таниулах “Go Mongolia” арга хэмжээ Нэрима дүүргийн “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд боллоо

       Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Уг ажлын хүрээнд зорилтот БНХАУ, ОХУ, БНСУ, Япон гэсэн 4 оронд “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” уриан дор Монгол Улсыг сурталчлах “GO MONGOLIA” арга хэмжээг зохион байгуулжээ. Тэгвэл Монгол улсыг Японд сурталчлан таниулах “Go Mongolia” арга хэмжээ Нэрима дүүргийн “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Уг арга хэмжээнд Монгол, Японы уран бүтээлчдийн тусгай тоглолтыг аяллын таван хөтөлбөртэй хамтатган толилуулав. Өдөрлөгт Японы алдартай жүжигчин, дуучин Акира Кобаяши болон Монголоос Хурд хамтлаг, Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва, дуучин Г.Маргад “Зэвтү” хамтлаг оролцож ая дуу өргөв. Мөн энэ үеэр “Чингис хаан ба түүхэн аялал”, “Говь ба од”, “Адал явдалт”, “Нэг жуулчинд нэг хонь ба нүүдлийн аялал”, “Өвлийн аялал ба тайга” хөтөлбөрийг танилцууллаа. Арга хэмжээг Японы NHK телевиз, Санкэй сонин, Nikkan спорт сонин, Өдөр тутмын спорт, Хова сонин, ТВ Асахи, Чуничи сонин, Kyodo News , Орикон Мэдээ сурвалжласан байна. Япон жуулчдад чиглэсэн шинэ хөтөлбөр гаргах зэрэгт Монгол Улсын Засгийн газраас анхаарч ажиллаж байна.

Үзсэн: 4463

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна