Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-07-2024
монгол

Шинэ мэдээ

БНХАУ-ын Чиндао хоттой хамтран ажиллана


Densmaa 2024-05-16 03:05

БНХАУ-тай хийдэг гадаад худалдааны хэмжээг энэ жил Монгол Улсын Засгийн газраас 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан

     МҮХАҮТ болон БНХАУ-ын Чиндао хоттой хамтран хоёр улсын бизнес эрхлэгчдийг хооронд нь танилцуулах, хамтран төсөл хэрэгжүүлэх форум зохион байгууллаа. Хятадын талаас 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас 100 гаруй аж ахуйн нэгж форумд оролцож байна. Хятадын Чиндао хот нь цахим худалдааны чөлөөт бүс гэдгээрээ онцлог хот. Энэ чиглэлээр Монголын чөлөөт бүсүүдэд хамтарсан хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, гадаад худалдаа, бизнесээс гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар эхнээсээ гэрээ хэлцэл байгуулж байна. БНХАУ-тай хийдэг гадаад худалдааны хэмжээг энэ жил Монгол Улсын Засгийн газраас 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тавьсан. Гадаад худалдааг зөвхөн уул уурхайн салбарт бус бусад салбарт илүү төрөлжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Өнгөрсөн онд гадаад худалдаагаа 15 тэрбум ам.долларт хүрсэн. Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ тогтмол борлуулах цахим худалдааны платформууд руу нэгдсэнээр аж ахуйн нэгж  дээр ирдэг санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой гэж харж байна.

Үзсэн: 1496

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна